top of page

MZ-05

MZ-05 нь Олон улсын судалгаа шинжилгээгээр судлан бүтээсэн нэгэн төрлийн өндөр хүчин чадалтай ус тусгаарлагч бүтээгдэхүүн. Тус бодис нь Бетон зуурмагт гарсан ан цав, хагарал, хялгасан судал нүх сүвийг бөглөж хагарал үүсэх болон чийг татахаас сэргийлдэг маш сайн чанарын бүтээгдэхүүн юм.Бетон зуурмагийг атмосферийн үйлчлэлд оруулахаас сэргийлж бетон зуурмагийн насжилтыг нэмнэ. Энэхүү бүтээгдэхүүний тархалт сайтай шинж нь ус зарцуулалтыг 20-25% -иар багасгаж бетон зуурмагийн ажиллах чадварыг сайжруулж бетон бэхжилтийг дээшлүүлж цементийн орцыг тодорхой хэмжээгээр хэмнэж өгдөг нь батлагдсан.

Уг бүтээгдэхүүнийг төрөл бүрийн аж үйлдвэрлэл, хөдөө орон нутаг, хот суурин газрын хөрсний устай газар болон усан байгууламжид хэрэглэхэд нэн тохиромжтой.

Газар доорх машин граж,зоорь, гарц хонгил

Усны нөөцийн байгууламж ба цэвэрлэх байгууламж

Усан бассейн

Ус зайлуулах суваг

Хэрэглэх болон анхаарах зүйлс

01

Аюулгүй байдлыг хангах

  • Тус бүтээгдэхүүн нь хоргүй, байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй

  • Нарны гэрэл шууд тусахаас сэргийлж 0-35С нөхцөлд хадгалах

  • Хүнсний бүтээгдэхүүнээс хол хадгалах

  • Тус нэмэлт нь хүний биед үл мэдэг өөрчлөлт өгч болзошгүй тул арьс болон нүдэндээ хүргэхгүй байхыг анхаарч хүргэсэн тохиолдолд цэвэр усаар угааж арчих хэрэгтэй. Хэрэв биед сөргөөр нөлөөлөх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах.

  • Уг бүтээгдэхүүн нь амархан шатаж дэлбэрэхгүй

  • Бороо болон чийгтэй газар хадгалж болохгүй

  • Аюулгүй ажиллагааны талаар ямар нэгэн асуулт гарвал манай талаас зөвлөгөө өгч ажиллана.

  • Баталгаат хугацаа 1 жил , хэтэрсэн тохиолдолд туршиж үзээд тэнцвэл хэрэглэж болно.

  • Барааг хот дотор өөрийн унаагаар тасалдуулахгүй, түргэн шуурхай, аюулгүй цаг тухай бүрт нь хүргэнэ.

02

Хэрэглэх болон анхаарах зүйлс

  • Бетоны нэмэлт бодисыг хэрэглэхээс өмнө барилгын шаардлага, материалын онцлог зэрэгт тулгуурлан туршилт хийж, нэмэлтийн орцыг тогтооно. 

  • Бетонд цутгасны дараа барилгын норм, стандартын дагуу бетонд арчилгаа хийнэ.

  • Зуурах хугацааг нь 150 секунтээс багагүй байлгах шаардлагатай.

  • Чанарын шаардлага хангасан зуурмаг гаргахын тулд хэрэглэхийн өмнө бетон зуурмагаа зуурч туршилт хийх хэрэгтэй.

© ТАЛЫН ТОРГОН ЗАМ ХХК

  • Facebook
  • Linkedin
bottom of page